Монголын Гайхамшигт Урлагийн тоглолт
Ардын урлагийн "Хуур Магнай" чуулга нь Монголынхоо гайхамшигт үндэсний язгуур урлаг болох Монгол ардын уртын дуу, ардын дуу, морин хуурын татлага, хөөмий, ардын хөгжмийн цөөхүүл, язгуур бий биелгээ, бөөгийн бүжиг, цамын бүжиг, уран нугаралт, магтаалаас бүрдсэн цогц үзүүлбэрүүдээ гадаад, дотоодын үзэгчдэдээ өдөр бүрийн 18:00 цагаас Монголын Хүүхдийн Ордонд тоглоно.