УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 2025
"Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлтийн болон олон улсын кино үзвэрийн БАГЦ ТАСАЛБАР БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ. 17 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам (УБОУКН) 2025 оны 10-р сарын 08-15-ны хооронд "Тэнгис", "Prime Cineplex Encanto" кино театруудад зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадмын хөтөлбөрт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр, Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах "Үзэхийн хязгаар" хэсэг, "Хангарди" монгол киноны уралдаант хэсэг, "Залуу үзэгч" кино боловсрол олгох хөтөлбөр болон кино уран бүтээлчдийн форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна.