Мэдээ

Д.Амарбаясгалан: АТГ баримт байгаа бол шалга, би тултал тэмцэнэ

  • 2025/09/25
  • Admin

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ цаг мөчид /2025.09.25/  сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тайлбар хийж байна. Тэрбээр “МАН-ын даргад нэр дэвших үедээ би та бүхэнд амласан, дэлгэрэнгүй асуултад хариулт өгнө гэсэн. Тэр дагуу өнөөдөр энэхүү уулзалтыг хийж байна. Цаашдаа ийм зүйл болохыг мэдэж байсан, өнгөрсөн хугацаанд маш олон төрлөөр баримт үзүүлэхгүйгээр магадгүй,  болзошгүй гэдэг үндэслэлээр гүтгэлэг тарааж ирлээ. Энэ бүгдэд хариулт өгөхөөс гадна сүүлийн 10 жилд Монголын улс төрд юу өрнөөд байгаа юм, яагаад энэ улстөрчдийн дунд, улс төрийн намуудын дунд асуудал үүсээд байна вэ гэдэгт хариулт өгөхөөр зорьж ирлээ” гэв. Ийн байр сууриа илэрхийлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгч эхэллээ.