Мэдээ

Яагаад AAU сонгон шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорих ёстой вэ?

  • 2025/09/25
  • Admin

Монгол авьяас академи нь 2017 оноос эхлэн АНУ-д үйл ажиллагаагаа явуулж, урлаг болон спортын салбарт авьяаслаг залуусыг нээн хөгжүүлж ирсэн байгууллага бөгөөд энэ академи нь АНУ дахь Монгол таун бүтээн байгуулалтын нэг хэсэг юм. Энэ академиас зарласан “AAU Volleyball 2026”-ийн сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор үргэлжилж байна. Шалгаруулалтыг 2025 оны есдүгээр сарын 29, 30-нд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад оролцсоноор 15, 16, 17 насны эрэгтэй, эмэгтэй авьяастай тамирчдад АНУ-ын AAU (дэлхийн шилдэг өсвөрийн лиг)–ийн тэмцээнд өрсөлдөх алтан боломж нээгдэнэ.Энэ хөтөлбөрт хамрагдсан тамирчид өөрийн ур чадвараа олон улсад харуулж, бие бялдар болон ур чадвараа тасралтгүй сайжруулна. Тэд Америкийн спортын сургалт, амьдралын хэв маягийг өөрийн биеэр мэдэрч, Америк тамирчидтай нөхөрлөн олон улсын харилцаагаа тэлэх боломжтой. Мөн өдөр тутам англи хэлээр харилцаж, хэлний мэдлэгээ хөгжүүлэхийн зэрэгцээ хувь хүний сахилга бат, бие даах чадвараа нэмэгдүүлнэ. Энэ бүхэн нь тэднийг зөвхөн тамирчны хувьд бус, хүнлэг, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлж, Америкт тамирчны түүхтэй болж, хамгийн чухал нь спортын ур чадвараараа их сургуулийн тэтгэлэг авах алтан боломжийг нээж өгч байгаагаараа онцлог.